Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2022 ОНЫ ДОЛООДУГААР САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН ТОЙМ
/2022 оны 07 дугаар сарын 11-20-ны байдлаар/
Агаарын температур:
Дорнод аймгийн нутгаар агаарын дундаж температур 18.6...22.0 хэм дулаан буюу нийт сумдын нутгаар олон жилийн дундаж орчим байна. Агаарт үнэмлэхүй их температур 28...32 хэм дулаан байна. /Зураг-1/
Хөрсний гадаргын температур: Хөрсний гадаргын дундаж температур 23...29 хэм дулаан, үнэмлэхүй их /халуун/ нь 47...60 хэм дулаан байлаа.
Хур тунадас: Нийт сумдын нутгаар 3.9...76.7 мм хур тунадастай, 3-7 өдөр орсон. Чойбалсан хот, Баян-Уул, Баяндун, Булган, Сэргэлэн, Халхгол, Чулуунхороот сумдын нутгаар олон жилийн дундажаас их, бусад сумдын нутгаар олон жилийн дундажаас бага хур тунадас орсон байна. /Зураг-2/
Салхи : Салхины хамгийн их хурд нийт нутгаар 5-16 м/сек байна. Баян-Уул суманд 16 м/сек, бусад сумдын нутгаар 5-14 м/с хүрч салхилсан. 10 м/с-ээс дээш салхитай өдөр 1-6 өдөр ажиглагджээ.
Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд: Халхгол суманд хонины ноос хяргах, Сэргэлэн суманд сааль сүү бэлтгэх ажил явагдаж байна.
Дорнод аймаг УЦУОШТөв